Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ XII ХУРАЛДААН БОЛЛОО

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ XII ХУРАЛДААН БОЛЛОО

  Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааныг 11 дүгээр сарын 30-ны өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах, хүчингүй болгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

1. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Ган-Инженеринг” ХХК, “Хангай хотхон” ХХК, “Би Би инженеринг” ХХК, “Гурван оргил таун” ХХК, " Түмэн наяд хайрхан " ХХК, "Зүмбэр-Орд өргөө" ХХК, Хүрд" ХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.

2. Улаанбаатар хотын бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Ашид эрүүл хөрс" ХХК, “Плимут сириус” ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олголоо.

3. Улаанбаатар хотын СХД-ийн ОСНААҮ-ний “Цэцэнбээс” ХХК-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.

4. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний "Хангай хотхон" ХХК, "Зүмбэр-Орд өргөө" ХХК, "Хүрд" ХК, “Хайспийд групп” ХХК, “Морьттүнгэ” ХХК, “Тунгалаг буянт дуут” ХХК, “Грийн проперти” ХХК-иудын бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталлаа.