Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зарим аймгийн зардал нөхөх, төлөвлөгөө боловсруулах сургалт зохион байгууллаа

Зарим аймгийн зардал нөхөх, төлөвлөгөө  боловсруулах сургалт зохион байгууллаа

Зохицуулах зөвлөлөөс 2022 оны 11-р сарын 21, 22-ны өдрүүдэд Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлээр хэрэгжүүлж буй “Зүүн өмнөд говийн хот байгуулалт хилийн ойролцоо суурин газруудын хөгжлийн МОН-3388 төсөл”-ийн хүрээнд цэвэрлэх байгууламж шинээр ашиглалтад орсон зарим аймгийн зардал нөхөх төлөвлөгөө боловсруулах сургалт зохион байгууллаа. Тус сургалтад НҮБ-ийн хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Монголын Мянганы сорилтын сангийн Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн захирал Л.Өнөржаргал, зөвлөхүүд илтгэл тавьж, БХБЯ-ны НАА, инженерийн дэд бүтцийн бодлого, зохицуулалт хариуцсан ахлах шинжээч М.Ням-Очир, Архангай, Өмнөговь, Дорноговь, Өвөрхангай, Булган, Хөвсгөл, Хэнтий, Сүхбаатар, Дундговь, Дархан-Уул аймгийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын 20 төлөөлөгчид оролцлоо.