Нэвтрэх хуудас

Хэвлэх

Дулаан шарын гол ТӨХК тарифын санал

Дархан Уул аймгийн Шарын гол суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Дулаан шарын гол” ТӨХК-аас цэвэр, бохир усны үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7447 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээнд:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.98 төг/л, тоолуургүй тарифыг 1.36 төг/л,
  • ААНБ-ын тоолууртай тарифыг 2.08 төг/л, тоолуургүй тарифыг 4.08 төг/л
  • Төсөвийн байгууллагын тоолууртай тарифыг 6.30 төг/л, тоолуургүй тарифыг 7.15 төг/л

Бохир ус татан зайлуулах үйлчилгээнд:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.98 төг/л, тоолуургүй тарифыг 1.09 төг/л,
  • ААНБ-ын тоолууртай тарифыг 2.36 төг/л, тоолуургүй тарифыг 3.52 төг/л,
  • Төсөвийн байгууллагын тоолууртай тарифыг 7.09 төг/л, тоолуургүй тарифыг 8.49 төг/л-р батлуулахаар санал ирүүлсэн байна.