Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААН БОЛЛОО.

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ XI ХУРАЛДААН БОЛЛОО.

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааныг 10 дугаар сарын 27-ны өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

1. Хөвсгөл аймгийн НААҮ-ний "Хөвсгөл ус суваг" ХХК, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “СТНАА” ХХК, “Бадамлах нар” ХХК, Улаанбаатар хотын бохир ус зөөврийн “Сан гум” ХХК, “Дотоодын цэргийн 05 дугаар анги” зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3-5 жилийн хугацаатай тус тус сунгалаа.

2. Улаанбаатар хотын бохир ус зөөврийн үйлчилгээний “Грандпиглет” ХХК-д Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олголоо.

3. Завхан аймгийн зарим сумдын ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг баталлаа.

4. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Бадамлах нар” ХХК-ийн “УСУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх цэвэр, бохир усны бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.