Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ X ХУРАЛДААН БОЛЛОО

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ X ХУРАЛДААН БОЛЛОО

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааныг 09 дүгээр сарын 28-ны өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

1. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Баатардулаан хан” ХХК, цэвэрлэх байгууламж барьж байгуулах болон туршилт тохируулгын " Байгууламж" ХХК, “ЧММ” ХХК, Улаанбаатар хотын бохир ус зөөврийн “Өгөөж их бүрд” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.

2. Улаанбаатар хотын бохир ус зөөврийн үйлчилгээний “Мандах ирээдүй манал” ХХК-д Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олголоо.

3. Архангай, Дорнод аймгийн зарим сумдын ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг баталлаа.

4. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Комфорт Монгол Нэтворк” ХХК, “Адтай ноён” ХХК, “Эрин барилга” ХХК-иудын “УСУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх цэвэр, бохир усны бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.