Нэвтрэх хуудас

Хэвлэх

“ТОГТВОРТОЙ ХӨГЖЛИЙН ЗОРИЛГО” НЭЭЛТТЭЙ ӨДӨРЛӨГ 2022.09.10-НЫ ӨДӨР БОЛЛОО.

 
НҮБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас зохион байгуулж буй "Тогтвортой хөгжлийн зорилго" нээлттэй хаалганы арга хэмжээнд БХБЯ, Хот суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээг зохицуулах зөвлөл МСС болон АХБ-тай хамтран оролцлоо.
Өдөрлөгийн үеэр барилга, хот байгуулалтын салбарт хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид хэрэгжүүлэх төсөл арга хэмжээ, салбарын үйл ажиллагааны талаар иргэд, олон нийтэд нээлттэй танилцуулж байна. Мөн салбарын цахимжсан үйлчилгээний талаар хэрэглэгч нарт заавар зөвлөгөө өгч үйлчилж байна.
Тухайлбал Усны чанарын судалгаа, Баталгаат ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангах, Ус хангамж, ариун цэврийн байгууламжийн хүртээмжийн талаар, Ариун цэврийн байгууламж, усны үйлчилгээний үнэ тариф, Цэвэрлэх байгууламжийн шинэ дэвшилтэт технологийн талаар, Улаанбаатар хотын хаягдал усыг боловсруулах үйлдвэрийн талаарх мэдээллүүдийг цаасаар авахаас гадна QR код уншуулж, гар утсандаа шууд татан авч, танилцах боломжтой.