Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ IХ ХУРАЛДААН БОЛЛОО

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааныг 08 дугаар сарын 31-ний өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Цээз оргилуун" ХХК-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  1. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.