Нэвтрэх хуудас

Хэвлэх

ДОРНОД, ХЭНТИЙ АЙМГУУДАД АЖИЛЛАСАН ТУХАЙ

Зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь 2022 оны 8-р сарын 22-24 нд Дорнод, Хэнтий аймгийн төвийн ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд дээр ажиллаж, ус хангамжийн эх үүсвэрийн барилга байгууламж, гүний худаг, хамгаалалтын бүс, цэвэрлэх байгууламжийн үйл ажиллагаатай танилцлаа.

Мөн  Дорнод, Хэнтий аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын төлөөлөлтэй уулзаж төв, сум, суурин газрын ундны усны чанарын судалгааны ажлын хураангуй тайлан, Дорнод аймгийн төвийн ундны уснаас зэв гарч, ундны усны аюулгүй байдал алдагдсан талаар түүнчлэн ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын талаар төрөөс баримталж буй бодлого, Засгийн газрын 474-р тогтоолын хэрэгжилтийн талаар санал солилцлоо.