Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААН БОЛЛОО

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааныг 07 дугаар сарын 25-ны өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох асуудлыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.3 болон 12 дугаар зүйлийн 12.2.14-д заасны дагуу Улаанбаатар хотын бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний "Ган отгон" ХХК, Чингэлтэй дүүргийн бохир ус зөөврийн “Чингэлтэй хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтыг дэмжих төв” УТҮГ зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус олголоо.