Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ VII ХУРАЛДААН БОЛЛОО

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааныг 06 дугаар сарын 23-ны өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах, хүчингүй болгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

1. Говь-Алтай аймгийн төвийн НААҮ-ний "Ундарга-Алтай” ААТҮГ, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Хэсэгчилсэн инженерийн хангамжийн удирдах газар” ОНӨААТҮГ, "Эрч хишиг" ХХК, "Цэцэнбээс" ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг тус тус сунгалаа.

2. Хөвсгөл, Сүхбаатар, Ховд аймгийн зарим сумд болон Говьсүмбэр аймгийн Шивээговь сумын ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг баталлаа.

3. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Арга мэргэн” ХХК-ийн бохир усны бөөний тариф болон бохир усны насос станцаар дамжуулах бохир усны үйлчилгээний тариф, “Баянмонгол хотхон” ХХК-ийн бөөний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг тус тус баталлаа.

4. “Ус хангамж, ариутгах татуургын төвлөрсөн сүлжээнд хэрэглэгчийг холбох техникийн нөхцөл олгох журам”-д нэмэлт оруулах болон бусад асуудлыг хэлэлцэн, шийдвэрлэв.