Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2022 ОНЫ ЭЭЛЖИТ ХУРАЛДААН БОЛЛОО

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааныг 05 дугаар сарын 27-ны өдөр онлайнаар зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах, хүчингүй болгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Архангай аймгийн төвийн НААҮ-ний "Ар ус ундарга" ХХК, Баянхонгор аймгийн төвийн НААҮ-ний “Чандмань Баянхонгор” ХК, Дорнод аймгийн төвийн НААҮ-ний "Дорнод НАА" ОНӨААТҮГ, Өвөрхангай аймгийн Хархорин сумын НААҮ-ний "Хархорин ус суваг" ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Чандмань хүрд” ХХК, “Эс Жи Ливинг” ХХК, “Туул арвижих өргөө” ХХК, “Оч гялс-Өргөө” ХХК, "Цэцэнбээс" ХХК, цэвэрлэх байгууламж барьж байгуулах болон туршилт тохируулгын "Комфорт-Импэкс" ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын НААҮ-ний “Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц“ ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын НААҮ-ний “Геодези, усны барилга байгууламжийн газар” ОНӨААТҮГ, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Элбэг ариун хөрс" ХХК-д Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олголоо.
  1. Улаанбаатар хотын СХД-ийн ОСНААҮ-ний “Юлтүйнатурал” ХХК-ийн Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
  2. Архангай аймгийн Эрдэнэмандал сумын НААҮ-ний “Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц“ ОНӨААТҮГ-ын бохир усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийж, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталлаа.
  3. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Хан жаргалант өргөө” ХХК, “Богд асар инженеринг” ХХК, “КСИМС” ХХК-иудын бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталлаа.