Нэвтрэх хуудас

Хэвлэх

САНАЛ АВЧ БАЙНА.

САНАЛ АВЧ БАЙНА.

Архангай аймгийн Эрдэнэмандал суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийн хүсэлт ирүүлсэн “Эрдэнэмандал хөгжлийн дэд бүтэц” ОНӨААТҮГ-аас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тариф батлуулахаар саналаа Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Төсөвт байгууллагын цэвэр усны тарифыг 3.2 төг/л, бохир усны тарифыг 3.4 төг/л,
  • Бусад ААНБ-ын цэвэр усны тарифыг 2.5 төг/л, бохир усны тарифыг 3.0 төг/л,
  • Тоолууртай ахуйн хэрэглэгчийн цэвэр усны тарифыг 1.65 төг/л, бохир усны тарифыг 2.0 төг/л,
  • Тоолуургүй ахуйн хэрэглэгчийн цэвэр усны тарифыг 2.0 төг/л, бохир усны тарифыг 2.3 төг/л,
  • Ус түгээх байрны тарифыг 1.82 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.