Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит III хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааныг 03 дугаар сарын 31-ний өдөр хурлын танхимд зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Адтай ноён” ХХК, “Ганбиж” ХХК, “Богд Асар инженеринг” ХХК, “Цэнгэлдэх ОСНААК” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Шоомон бүрд" ХХК-д Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олголоо.
  3. Сэлэнгэ аймгийн НААҮ-ний “Цант-Орхон” ХХК-ийн бохир усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийж, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.
  4. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Цэцэн бээс” ХХК, “Трю Эл менежмент” ХХК, “Адтай ноён” ХХК-иудын бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталлаа.
  5. Уаанбаатар хотын НААҮ-ний “УСУГ” ОНӨААТҮГ болон “Хаан Уул өргөө” ХХК-ийн хооронд үүссэн хэрэглэгчийн маргаан, мөн ОСНААҮ-ний “Сод-Эгшиг” ХХК болон “Харуул алтай” СӨХ-ны хооронд үүссэн хэрэглэгчийн маргааныг хэлэлцлээ.