Нэвтрэх хуудас

Хэвлэх

Орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудын 2021 оны ажлын үр дүнг хэлэлцэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудын 2021 оны ажлын үр дүнг хэлэлцэх зөвлөлдөх уулзалтыг зохион байгууллаа

Зохицуулах зөвлөлөөс "Орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллагуудын 2021 оны ажлын үр дүнг хэлэлцэх зөвлөлдөх уулзалт"-ыг 2022 оны 03-р сарын 30-ны өдөр Сургалт, судалгааны төв дээр зохион байгууллаа. Уулзалтад орон нутгийн нийтийн аж ахуйн байгууллын 30 гаруй төлөөлөгч оролцлоо.

Тус зөвлөлдөх уулзалтаар Зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь  орон нутгийн нийтийн аж ахуйн тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын ирүүлсэн 2021 оны тайлан, мэдээ, тэдгээрийн ажлын үр дүнгийн талаар танилцуулж, гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлтүүдээр салбарын байгууллагуудыг тэргүүлж, Нийтийн аж ахуйн үйлчилгээний шилдэг байгууллагаар шалгарсан Баянхонгор аймгийн “Чандмань Баянхонгор” ХК, Өвөрхангай аймгийн “Онги ус суваг” ОНӨААТҮГ, Сэлэнгэ аймгийн “Сэлэнгэ цэнгэг ус” ОНӨААТҮГ-т баяр хүргэж,  өргөмжлөл,  цомыг гардуулан өглөө.

Үүний дараагаар "Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах ажилтны зөвлөгөөнөөс гарсан шийдвэрийн биелэлт”-ийн талаар БХБЯ-ны НААИДББХЗГ-ын Ахлах шинжээч М.Ням-Очир танилцууллаа.

Мөн “Дархан-Ус суваг" ХК-ний дэд захирал бөгөөд ерөнхий инженер Т.Буяндэлгэр 2021 онд орон нутгийн усан хангамжийн салбарт анхлан нэвтрүүлсэн LORA WAN системийн ухаалаг тоолуурыг талаар илтгэл тавьж, салбарын байгууллагуудад туршлагаасаа хуваалцлаа.