Нэвтрэх хуудас

Хэвлэх

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа

НҮБ-ийн Хүүхдийн сангийн төлөөлөгчидтэй уулзалт зохион байгууллаа

Зохицуулах зөвлөлөөс Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангийн Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлантай 2022 оны 03-р сарын 03-ны өдөр уулзалт зохион байгууллаа.

Тус уулзалтад Зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, Захиргаа, удирдлагын газрын дарга Б.Доржбат, Үнэ тариф, судалгааны газрын дарга С.Нямдаваа, Монгол дахь НҮБ-ын Хүүхдийн Сангаас Суурин төлөөлөгч Эваристе Коуасси-Комлан, Ус, aриун цэвэр, эрүүл ахуй хариуцсан ахлах мэргэжилтэн Н.Батнасан, мэргэжилтэн Д.Ариунтунгалаг нар оролцлоо.

Уулзалтаар НҮБ-ын Хүүхдийн Сантай хамтран хэрэгжүүлсэн аймгуудын ундны усны чанарын судалгаа, түүний үр дүн болон цаашид хамтран хэрэгжүүлэх 9 аймгийн төсөл, хөтөлбөрүүдийн талаар санал солилцлоо.