Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит II хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааныг 02 дугаар сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Пюрхаус” ХХК, “Хаусинг холд” ХХК, “Грийн проперти” ХХК, “Дай цэцэн” ХХК, “Эмпати хаус” ХХК, Өмнөговь аймгийн  бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Арцат шанх” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Улаанбаатар хотын бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Ханхөхий хархираа түргэн" ХХК, “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын 421 дүгээр нээлттэй хорих анги” ХХК, “Түвшин төгөлдөр трейд” ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус олголоо.