Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит I хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2022 оны ээлжит хуралдааныг 01 дүгээр сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах, хүчингүй болгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Ханжаргалант өргөө” ХХК, “Таункомфорт” ХХК, “Монватер” ХХК, “Тохилог шинэ ертөнц” ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Ай ди эм эн” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Эн Жи Ай пропертийз” ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Хурмаа хур" ХХК, “Олон нугалаа” ХХК, “Грийн фантом” ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус олголоо.
  1. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Батзохиомж” ХХК, "Камдер" ХХК-иудын тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
  2. Булган аймгийн Гурван булаг сумын төвийн ус түгээх байрны цэвэр усны үйлчилгээний тарифыг баталлаа.