Нэвтрэх хуудас

Хэвлэх

Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх 2022 оны ажлын төлөвлөгөөг баталлаа

Барилга, хот байгуулалтын яамтай байгуулсан хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх 2022 оны ажлын төлөвлөгөөг баталлаа

Монгол Улсын "Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хууль", "Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030", "Төрөөс орон сууц, нийтийн аж ахуйн талаар баримтлах бодлогын баримт бичиг"-ийн хэрэгжилтийг хангах, олон нийтэд сурталчлан таниулахад хамтран ажиллах зорилгоор Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс 2020 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Барилга, хот байгуулалтын яамтай "Хамтран ажиллах санамж бичиг"-ийг 3 жилийн хугацаатай байгуулсан билээ. 

Үүний дагуу "Хамтран ажиллах санамж бичгийг хэрэгжүүлэх 2022 оны ажлын төлөвлөгөө"-г боловсруулсан бөгөөд 2022 оны 01-р сарын 24-ний өдөр Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатар, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь нар тус төлөвлөгөөнд гарын үсэг зурж,  баталлаа.