Нэвтрэх хуудас

Хэвлэх

Дундговь аймгийн төв болон сум, суурин газрын ундны усны чанарын судалгааг хүлээлгэн өглөө

Дундговь аймгийн төв болон сум, суурин газрын ундны усны чанарын судалгааг хүлээлгэн өглөө

Монгол Улсын Засгийн газрын 474 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хүн амын унд ахуйн усны чанарт тавих хяналтыг сайжруулж, ундны усны стандартын шаардлага хангасан усаар хүн амыг хангах  зорилгоор Зохицуулах зөвлөлөөс санаачлан ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн, Хими-химийн технологийн хүрээлэнгүүдтэй хамтран "Монгол Улсын Ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонгох төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

Энэхүү төслийн хүрээнд Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газартай “Дундговь аймгийн төв болон сум, суурин газрын ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонгох төсөл”-ийн №Т/08 тоот гэрээт байгуулж,  ШУА, Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрхлэгч, доктор доктор О.Хүрэлдаваа, химич Г.Одонтуяа, А.Цийрэгзэн, З.Буянжаргал, микро-биологич Г.Дуламсүрэн, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ҮТСГ-ны мэргэжилтэн Б.Наранбат, Э.Гүнжинлхам нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг Дундговь аймгуудын ундны усны чанарын төслийн суурь судалгааны ажлыг хийж гүйцэтгэсэн.

Үүний дагуу 2022 оны 01-р сарын 12-ны өдөр Зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, Шинжлэх Ухааны Академийн Хими, химийн технологийн хүрээлэнгийн Экологийн химийн лабораторийн эрхлэгч Б.Амарсанаа нар Дундговь аймгийн ИТХ-ын дарга С.Од-Эрдэнэ, Засаг даргын орлогч М.Анхбаяр, сумдын засаг дарга нартай   уулзаж, тус аймгийн төв болон сум, суурин газрын ундны  усны чанарын судалгааны ажлын тайлан болон холбогдох ArcGIS программ дээрх мэдээллийн санг тус тус хүлээлгэн өглөө.