Нэвтрэх хуудас

Хэвлэх

Улаанбаатар хотын хэрэглэгчдийн төлбөр төлөх эрмэлзлийн судалгааны тайланг хүлээн авлаа

Улаанбаатар хотын хэрэглэгчдийн төлбөр төлөх эрмэлзлийн судалгааны тайланг хүлээн авлаа

Мянганы сорилтын хоёр дахь Компакт гэрээний дагуу хэрэгжүүлж буй Усны салбарын тогтвортой байдлыг хангах төслийн хүрээнд Монголын Мянганы сорилтын сан нь Үндэсний Статистикийн хороо болон Канад Улсын Коватер компанитай хамтран Улаанбаатар хотын ус хангамжийн сайжруулсан үйлчилгээнд орон сууцны болон гэр хорооллын хэрэглэгчдийн төлбөр төлөх эрмэлзлийн судалгааг хийж, 2021 оны 12 дугаар сард уг судалгааны тайланг монгол, англи хэл дээр бэлтгэн гаргасан байна.

Үүний дагуу Монголын Мянганы сорилтын сангаас тус судалгааны тайланг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлд 2022 оны 01-р сарын 07-ны өдөр хүлээлгэн өгч, цаашдын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.