Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит XIII хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдааныг 12 дугаар сарын 27-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Дархан-Уул аймгийн Шарын гол сумын “Дулаан шарын гол” ТӨХК, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Эрин барилга” ХХК, “Маршал комфорт” ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Батмон” ХХК, “Монголын алт МАК” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Бохир ус цэвэрлэх байгууламж барьж, байгуулах чиглэлээр “Төгс байшин констракшн” ХХК, “Алтай эколос” ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Цэцэн энгүүн хүч " ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус олголоо.
  1. Увс аймгийн НААҮ-ний “Чандмань-Увс” ХХК, Улаанбаатар хотын Багануур дүүргийн “Багануур-Ус” ААТҮГ зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийж, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.
  2. Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын Зохицуулах зөвлөлийн баталсан 2021 оны 50 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
  3. Зохицуулах зөвлөлийн 81, 82-р тогтоолд өөрчлөлт оруулах болон “Эрдэнэт ус ДТС” ОНӨХК-ийн борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн тус тус баталлаа.
  4. Улаанбаатар хотын Зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бөөний тариф болон борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг баталлаа.