Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Нийслэлийн Багануур дүүрэг

Санал авч байна - Нийслэлийн Багануур дүүрэг

Нийслэлийн Багануур дүүрэгт ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Багануур-ус” ААТҮГ-аас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

  • Тоолууртай ахуйн хэрэглэгчийн цэвэр, бохир усны тарифыг 1.2 төг/л
  • Тоолуургүй ахуйн хэрэглэгчийн цэвэр, бохир усны тарифыг 1.5 төг/л
  • Спирт, архи, пиво, ундаа, жүүс усны үйлдвэр, автомашин угаалга, төсөвт байгууллагуудын цэвэр усны тарифыг 3.0 төг/л
  • Спирт, архи, пиво, ундаа, жүүс, ус, талх нарийн боовны үйлдвэр, мах, сүү боловсруулах үйлдвэр, эмнэлэг, төсөвт байгууллагуудын бохир усны тарифыг 3.0 төг/л
  • Бусад ААН-ийн цэвэр, бохир усны тарифыг 2.5 төг/л,
  • Ус түгээх байрны тарифыг 7.0 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.