Нэвтрэх хуудас

Хэвлэх

“Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг боллоо

“Орон сууц, нийтийн аж ахуйн салбарын хүний нөөцийн тулгамдсан асуудал” сэдэвт хэлэлцүүлэг 2021 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Барилгын хөгжлийн төвийн хурлын танхимд боллоо.

Тус хэлэлцүүлэгт Барилга хот, байгуулалтын Дэд сайд Э.Золбоо, БХБЯ-ны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, Барилгын хөгжлийн төвийн дэд захирал М.Ибрай, “Монголын нийтийн аж ахуйн үйлчилгээний холбоо” ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Пүрэвжав, Азийн хөгжлийн банкны төслийн зөвлөхүүд болон Улаанбаатар хот, аймаг орон нутгийн орон сууц, нийтийн аж ахуйн байгууллагуудын нийт 50 гаруй төлөөлөгчид оролцлоо.

Монгол Улсын Орон сууц, нийтийн аж ахуйн салбарт нийт 10,600 орчим ажилтан ажиллаж байгаа бөгөөд эдгээрээс 2,262 ажилтан буюу 21 хувь нь инженер техникийн ажилтан, үүний 62 ажилтан буюу 2 хувь нь зөвлөх инженер, 198 ажилтан буюу 8 хувь нь мэргэшсэн инженерийн зэрэгтэй бусад нь мэргэжлийн ажилтнууд байна. Өнөөдрийн байдлаар тус салбарт 1000 гаруй ажлын байр байгаа бөгөөд боловсон хүчнийг бэлтгэн авах, хүний нөөцийн эрэлт хэрэгцээ туламдаад байгаа билээ.