Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит XII хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдааныг 11 дугаар сарын 24-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын “Ус сувгийн удирдах газар” ОНӨААТҮГ, Багануур дүүргийн “Багануур-Ус” ААТҮГ, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Санкомфор” ХХК, “Гангар-Орд” ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Өгөөмөр дэлгэр ширээт” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 болон 5 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Шинэ өргөө дэвжих трейд" ХХК-д Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай олголоо.
  1. Өмнөговь аймгийн НААҮ-ний “Гүний-Ус” ХХК-ийн болон зарим сумдын усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийж, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.
  2. Баянхонгор аймгийн “Чандмань Баянхонгор” ХК-ийн цэвэр, бохир усны үйлчилгээний тариф баталсан 2021 оны 48 дугаар тогтоолд нэмэлт, өөрчлөлт орууллаа.
  3. Зохицуулах зөвлөлийн 2018 оны 11 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан “Цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, төлбөр тооцох аргачлал”-д нэмэлт өөрчлөлт орууллаа.