Нэвтрэх хуудас

Хэвлэх

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн харъяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв нээлтээ хийлээ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн харъяа Сургалт, судалгаа, мэдээллийн төв нээлтээ хийлээ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн харъяа Сургалт, судалгаа, мэдээллийн төвийн нээлтийн үйл ажиллагаа 2021 оны 11-р сарын 18-ны өдөр боллоо.

Тус сургалтын төвийн нээлтийн үйл ажиллагаанд Азийн хөгжлийн банкны Монгол Улс дахь Сууриын төлөөлөгчийн газрын Дэд бүтцийн салбар хариуцсан ахлах ажилтан Б.Туул,  Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газрын дарга Г.Нарантуяа, Сургалт, судалгааны төвийн дарга Д.Балдорж, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Хот, суурины ус, хангамж, ариутгах татуургын бодлогын зохицуулалт хариуцсан ахлах шинжээч Р.Батчимэг болон бусад албаны хүмүүс оролцов.

Сургалт, судалгаа, мэдээллийн төв нь Компьютер, мэдээллийн танхим /20 хүний/, Хурал, лекцийн танхим /40 хүний/, Лаборатори гэсэн сургалтын танхимуудтай бөгөөд Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр тус төвийн өрөө, танхимыг бүрэн тохижуулан энэ өдөр Зохицуулах зөвлөлийн Сургалт, судалгааны төвийн дарга Д.Балдорж-д хүлээлгэн өглөө.

Сургалт, судалгаа, мэдээллийн төв нь салбарын боловсон хүчнийг чадавхжуулах, тэдгээрийг мэргэшүүлэх сургалтуудыг зохион байгуулах, ус хангамж, ариутгах татуургын мэдээллийн санг байгуулж, түүнийг хөгжүүлэх, байнгын ажиллагааг хангаж, олон нийтэд холбогдох тооцоо, судалгаа, мэдээллийг хүргэх, сургалт, сурталчилгааны ажлыг зохион байгуулах зорилготой байгуулагдсан. Мөн хөгжиж буй орнуудын шинэ дэвшилтэд техник, технологийн судалгааг хийж, туршлага солилцох, тэдгээрийг салбарт нэвтрүүлэх арга замыг судлан, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллах, салбарын ажилтан, албан хаагчдыг мэдлэг, мэдээллийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой байна. Тус төвөөс танхимаар суралцсан зүйлээ практикт хэрэглэж, эдгээрийн хоорондын уялдаа сайжруулах, холбогдох мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж харилцаа холбоог өргөжүүлэх, онол практикийг хослуулж, дадлагажих боломжийг салбарын боловсон хүчний нийт ажилтан, албан хаагчдад олгохоор байна.