Нэвтрэх хуудас

Хэвлэх

Жамьянсүрэнгийн Батсуурийг Ян Масарикын нэрэмжит одонгоор шагнав

Жамьянсүрэнгийн Батсуурийг Ян Масарикын нэрэмжит одонгоор шагнав

Бүгд Найрамдах Чех Улсын Засгийн газрын Ян Масарикын нэрэмжит одонгоор Монгол Улсын иргэн Жамьянсүрэнгийн Батсуурийг шагнасныг Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродский энэ сарын 16-д Ж.Батсуурьт гардуулан өглөө.

Ж.Батсуурь нь 1983 онд Чехословак Улсын Техникийн их сургуулийг Барилгын инженер-эдийн засагч мэргэжилээр төгссөн. Мөн 1998 онд тус улсын Праг хотын Техникийн Их сургуульд докторын зэрэг хамгаалсан байна. 

Тэрээр 2008-2016 онд Монгол Улсын Их Хуралд Монгол-Чехийн Парламентийн бүлгийн даргаар, 2016-2017 онд Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд байхдаа Монгол-Чехийн Засгийн газар хоорондын комиссын Монголын хэсгийн даргаар  ажиллаж байжээ.