Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит XI хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдааныг 10 дугаар сарын 28-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Барилга ашиглалт үйлчилгээний 1, 3-р анги, Барилга, засвар, ашиглалт үйлчилгээний анги, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Таван-Өндөр” ХХК, “Булнайн-Ар” ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Ерөөл ус” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт, тохируулга хийх үйлчилгээний “Гант ус байгал” ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Ай Вай И Зэт групп" ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус олголоо.
  1. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Тохилог шинэ ертөнц” ХХК-ийн “ОСНААУГ” ОНӨААТҮГ-тай тооцоо хийх дамжин тарифийг баталлаа.
  2. Ховд аймгийн төвийн НААҮ-ний “Шим-Ус” ОНӨААТҮГ-ын усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийж, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн баталлаа.
  3. “УБТЗ” ХНН-ийн харъяа тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийж, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг шинэчлэн батлав.