Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит XI хуралдааны тов зарлагдлаа

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн ээлжит арваннэгдүгээр хурлыг 2021 оны 10-р сарын 28-ны өдрийн 09.30 цагт цахим хэлбэрээр зохион байгуулна.

Жич: Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 08-р сарын 25-ны өдрийн 259 дугаар тогтоолоор “Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахалтай тэмцэх, эрсдэлийг бууруулах зорилгоор улсын хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжүүлсэн хугацааг 2021 оны   12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал сунгах” шийдвэр гаргасантай холбогдуулан Зохицуулах зөвлөлийн хурлыг цахимаар зохион байгуулна.