Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит X хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит X хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит хуралдааныг 09 дүгээр сарын 23-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах, хүчингүй болгох болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн “Эрчим хүч ус хангамжийн төв”, Сэлэнгэ аймгийн Мандал сумын НААҮ-ний “Цант-Орхон" ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Арга мэргэн” ХХК, цэвэрлэх байгууламжийг барьж байгуулах, түүний ашиглалт үйлчилгээ, ус хангамж, ариутгах татуургын тоног төхөөрөмжид туршилт тохируулгыг хийх чиглэлээр “Хаанзаа сервис” ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Тасган-Эрдэнэ” ХХК, “Маргад Эрдэнэ уул” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Дорноговь аймгийн Замын-үүд сумын НААҮ-ний "Чандмань бадрал" ХХК-ийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болголоо.
  1. Дорноговь аймгийн Замын-үүд сумын НААҮ-ний “Замын-Үүдийн дулааны станц” ТӨҮГ, бохир ус цэвэрлэх байгууламжийн чиглэлээр “Эс энд Эй трейд” ХХК зэрэг аж ахуйн нэгж байгууллагуудад  Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус олголоо.
  1. Булган аймгийн Рашаант сумын цэвэр, бохир усны үйлчилгээний тариф, суурь хураамжийг баталлаа.