Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Ховд аймгийн Жаргалант, Зэрэг сум

Санал авч байна - Ховд аймгийн Жаргалант, Зэрэг сум

Ховд аймгийн Жаргалант болон Зэрэг суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Шим-Ус” ОНӨААТҮГ-аас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тариф 0.975 төг/л, тоолуургүй тариф 1.144 төг/л,
  • ААНБ-ын тариф 5.46 төг/л, төсөвт байгууллагын тариф 5.46 төг/л. 

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тариф 1.014 төг/л, тоолуургүй тариф 1.382 төг/хүн,
  • ААНБ-ын тариф 6.24 төг/л, төсөвт байгууллагын тариф 6.24 төг/л,
  • Зөөврөөр бохир ус татан зайлуулах 104,000 төг/машин-аар тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.