Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит IX хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит IX хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит хурлыг 08 дугаар сарын 26-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.8 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Төв аймгийн төвийн НААҮ-ний “Төв Чандмань ДЭХГ" ОНӨААТҮГ, Завхан аймгийн Тосонцэнгэл сумын НААҮ-ний "Тосон Очирт хайрхан" ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Өөдөө байгаль” ХХК, “Хүннү хотхон” ХХК, “Хайспийд групп” ХХК, “Монтс” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Оч гялс өргөө” ХХК-д бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрлийн ангилал нэмлээ.
  3. Улаанбаатар хотын бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Ханжин ложистик " ХХК, “Хашын хишигтэн” ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус шинээр олголоо.

Зохицуулах зөвлөлийн 2021 оны 48, 49, 50, 51, 52, 53, 54, 55, 56, 57, 58, 59, 61, 62, 63, 64, 65, 66, 67, 68, 69, 70, 71, 72, 73, 74, 75, 76, 77, 78, 79 дүгээр тогтоолуудын мөрдөж эхлэх хугацааг түр хойшлууллаа.