Нэвтрэх хуудас

Хэвлэх

Нийт тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын анхааралд

Нийт тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын анхааралд

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн “Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын үед айл өрх, аж ахуйн нэгж, байгууллагад дэмжлэг үзүүлэх зарим арга хэмжээний тухай” 211 дүгээр тогтоолоор цахилгаан, дулааны эрчим хүч, цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцан төлөхөөр болсон. Тус шийдвэрийг хэрэгжүүлэхээр Барилга, хот байгуулалтын сайдын 2020 оны 242 тоот тушаалаар баталсан түр журмын дагуу тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудад төрөөс хариуцсан цэвэр, бохир усны төлбөрийн мэдээллийг орлого орсны дараа 24 цагийн дотор хэрэглэгчдэд  үүрэн телефон оператор компаниудын тусгай дугаараар мессэж хүргэх ажлыг даалгасан байна.

Коронавируст халдвар /ковид-19/-ын цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны  07 дугаар сарын 16-ны өдрийн 207 дугаар тогтоолоор дээрх шийдвэрийн хугацааг сунгаж, 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хэрэгжүүлэхээр өөрчлөлт оруулсан билээ.

Иймд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагууд хэрэглэгчдэд цэвэр, бохир усны төлбөрийн мэдээллийг үргэлжлүүлэн хүргэж, төлбөрийн мэдээлэл хүргэсэн тайлан, мэдээ, нотлох баримтыг байгууллагынхаа архивд хадгаламжийн нэгж үүсгэн хадгална уу. Шаардлагатай тохиолдолд хэрэглэгчдэд төлбөрийн мэдээлэл хүргэсэн тайлан, мэдээг нотлох баримт болгон авах тул мэдээллийн үнэн зөв, бүрэн бүтэн байдлыг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдэж байна.

Жич: Цаашид хэрэглэгчдэд цэвэр, бохир усны төлбөрийн мэдээлэл хүргэсэн сар бүрийн тайланг хураангуй байдлаар тус Зохицуулах зөвлөлд албан бичгээр ирүүлэх шаардлагатай.