Нэвтрэх хуудас

Хэвлэх

Бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд

Бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээ эрхэлж буй тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн анхааралд

Засгийн Газраас зарим ААНБ, айл өрхийн цэвэр, бохир усны төлбөрийг төрөөс төлөх хугацааг сунгаж байгаатай холбогдуулан Зохицуулах зөвлөлөөс бохир ус зөөврөөр татан зайлуулах үйлчилгээ эрхэлж буй ТЗЭ-чид гэрээгээ шинэчлэн 2021 оны 8 дугаар сарын 5-ны дотор баталгаажуулахыг мэдэгдье.

Гэрээний хамт дараах мэдээллүүдийг ирүүлнэ үү. Үүнд:

- Бохир ус зөөврөөр зайлуулах үйлчилгээний тариф

- НДШ-ийн 2021 оны 4-6 сарын тайлан

- УСУГ-тай байгуулсан гэрээ /эсвэл бохир усаа нийлүүлж байгаа НАА-н байгууллагатай/

- Хэрэглэгчтэй байгуулсан гэрээ /Зохицуулах зөвлөлдд урд нь ирүүлээгүй бол/

- Зардлын тооцоо /тээврийн хэрэгслийн шатахуун, засвар үйлчилгээний зардал, удирдлагын зардал/

- 2020 оны жилийн болон 2021 оны хагас жилийн санхүүгийн тайлан /Зохицуулах зөвлөлд урд нь ирүүлсэн бол шаардлагагүй/,

Төлбөр тооцох маягтыг мөн шинэчилсэн болно.

 

ХСУХАТАҮЗЗ

Үнэ тариф, судалгааны газар