Нэвтрэх хуудас

Хэвлэх

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААН БОЛЛОО

ЗОХИЦУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН 2021 ОНЫ ЭЭЛЖИТ VIII ХУРАЛДААН БОЛЛОО

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит хурлыг 07 дугаар сарын 21-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын  усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийх асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1-д заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын Налайх дүүргийн “Чандмань-Налайх” ОНӨААТҮГ, “УСУГ” ОНӨААТҮГ, “ОСНААУГ” ОНӨААТҮГ болон зарим тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн бөөний тариф, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг тус тус шинэчлэн баталлаа.
  2. Хөвсгөл аймгийн төвийн НААҮ-ний “Хөвсгөл ус суваг” ОНӨААТҮГ, Дундговь аймгийн төвийн НААҮ-ний “Дундговь-Ус” ОНӨААТҮГ, Булган аймгийн төвийн НААҮ-ний “Булган мээж” ХХК, Баян-Өлгий аймгийн төвийн “Суат” ХХК, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын НААҮ-ний “Гавшгай ус” ХХК, Говь-Алтай аймгийн төвийн НААҮ-ний “Ундарга-Алтай” ААТҮГ зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийж, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг тус тус шинэчлэн баталлаа.