Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Налайх дүүрэг

Санал авч байна - Налайх дүүрэг

Улаанбаатар хотын Налайх дүүрэгт ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Чандмань Налайх” ОНӨААТҮГ-аас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээ:

  • Тоолууртай ахуйн хэрэглэгчийн тарифыг 1.0 төг/л, тоолуургүй ахуйн хэрэглэгчийн тарифыг 2.2 төг/л
  • Спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалгын тарифыг 3.3 төг/л,
  • Дээр дурдсанаас бусад ААНБ-ын тарифыг 2.9 төг/л,

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • Тоолууртай ахуйн хэрэглэгчийн тарифыг 0.75 төг/л, тоолуургүй ахуйн хэрэглэгчийн тарифыг 1.6 төг/л
  • Ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс, машин угаалгын тарифыг 3.05 төг/л,
  • Дээр дурдсанаас бусад ААНБ-ын тарифыг 2.6 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.