Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит VII хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит VII хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит хурлыг 06 дугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.8 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Хэнтий аймгийн төвийн НААҮ-ний “Хэнтий-Ус” ХХК, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Комфорт Монгол Нэтворк” ХХК, “Батбаян дулаан” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Сод эгшиг” ХХК, “Хайспийд” ХХК-иудад бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр тусгай зөвшөөрлийн ангилал нэмлээ.
  3. Баянхонгор аймгийн төвийн НААҮ-ний “Чандмань Баянхонгор” ХХК, Говьсүмбэр аймгийн төвийн НААҮ-ний “УСДУ” ОНӨААТҮГ, Шивээговь сумын НААҮ-ний “Илчлэг шивээ” ОНӨААТҮГ, Дархан-уул аймгийн төвийн НААҮ-ний “Дархан ус суваг” ХК, Өвөрхангай аймгийн төвийн “Онги ус суваг” ОНӨААТҮГ, Төв аймгийн төвийн НААҮ-ний “Төв чандмань ДЭХГ” ОНӨААТҮГ зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын усны үйлчилгээний тарифт зохицуулалт хийж, борлуулалтын орлогын шаардагдах хэмжээг тус тус шинэчлэн баталлаа.
  4. Сүхбаатар аймгийн Түмэнцогт сумын төвийн усны үйлчилгээний тарифыг баталлаа.