Нэвтрэх хуудас

Хэвлэх

Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын анхааралд - 2020 оны 07-11-р сарын тооцоо ирүүлэх тухай

Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын анхааралд - 2020 оны 07-11-р сарын тооцоо ирүүлэх тухай

Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 12-р сарын 13-ны өдрийн 211 тоот тогтоолоор айл өрхийн болон зарим үйлдвэр, аж ахуйн нэгж, байгууллагын цэвэр, бохир усны үйлчилгээний төлбөрийг төрөөс хариуцах шийдвэр гаргасан билээ.

Тус шийдвэрийг 2021 оныг дуустал үргэлжлүүлэхээр төлөвлөж байгаатай холбогдуулан тусгай зөвшөөрөл эзэмшигч нар 2020 оны 07-р сараас 2020 оны 11-р сарын ус хангамж, ариутгах татуургын үйлчилгээний гүйцэтгэлийн мэдээг дараах маягтын дагуу гаргаж, 2021 оны 06-р сарын 27-ны дотор Зохицуулах зөвлөлд ирүүлнэ үү.