Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум

Санал авч байна - Говь-Алтай аймгийн Есөнбулаг сум

Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Ундарга-Алтай” ААТҮГ-аас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

 

Цэвэр усны үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тариф 1.7 төг/л, тоолуургүй тариф 2000 төг/хүн, зөөвөр 5 төг/л
  • ААНБ-ын тариф 5.0 төг/л,
  • Төсөвт байгууллагын тариф 13.0 төг/л,
  • Ус түгээх байрны хэрэглэгчийн тариф 3.0 төг/л,

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тариф 1.3 төг/л, тоолуургүй тариф 1500 төг/хүн,
  • ААНБ-ын тариф 4.0 төг/л,
  • Төсөвт байгууллагын тариф 11.0 төг/л
  • Зөөврөөр бохир ус татан зайлуулах 15.0 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.