Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум

Санал авч байна - Сүхбаатар аймгийн Түмэнцогт сум

Сүхбаатар аймгийн Түмэнцогт суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Ус-дулаан” ОНААТҮГ-аас цэвэр, бохир усны үйлчилгээний үнэ тарифаа батлуулах саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тарифыг 1.08 төг/л,
  • ААНБ-ын тарифыг 4.80 төг/л,
  • Төсөвт байгууллагын тарифыг 6.00 төг/л, 
  • Ус түгээх байрны тарифыг 1.81 төг/л,
  • Зөөврийн усны тарифыг 5.80 төг/л

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тарифыг 0.70 төг/л, 
  • ААНБ-ын тарифыг 3.60 төг/л,
  • Төсөвт байгууллагын тарифыг 5.40 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.