Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Баянхонгор аймгийн Баянхонгор сум

Санал авч байна - Баянхонгор аймгийн Баянхонгор сум

Баянхонгор аймгийн Баянхонгор суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Чандмань Баянхонгор” ХК-иас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээ:

  • ААН-ийн тарифыг 2.0 төг/л,
  • Төсөвт байгууллага, спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалга, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрийн тарифыг 6.0 төг/л
  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1 төг/л, тоолуургүй тарифыг 2 төг/л,
  • Ус түгээх байрны тарифыг 2.0 төг/л,
  • ҮААНБ-ын зөөврийн тарифыг 10 төг/л,

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • ААН-ийн тарифыг 1.65 төг/л,
  • Төсөвт байгууллага, ноос ноолуур, арьс шир, өлөн гэдэс боловсруулах үйлдвэрийн тарифыг 3.5 төг/л, 
  • Спирт, архи, пиво, усны үйлдвэр, машин угаалгын тарифыг 5.0 төг/л
  • Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 0.7 төг/л, тоолуургүй тарифыг 1.4 төг/л
  • Зөөврөөр бохир ус татан зайлуулах тарифыг 100 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.