Нэвтрэх хуудас

Хэвлэх

Санал авч байна - Өвөрхангай аймгийн Арвайхээр сум

Санал авч байна - Өвөрхангай аймгийн Арвайхээр сум

Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Онги Ус суваг” ОНӨААТҮГ-аас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:

Цэвэр усны үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тарифыг 1.8 төг/л,
  • ААНБ-ын тарифыг 3.5 төг/л,
  • ААНБ-ын зөөврийн тарифыг 7.3 төг/л

Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:

  • Ахуйн хэрэглэгчийн тарифыг 1.8 төг/л,
  • ААНБ-ын тарифыг 2.5  төг/л
  • ААНБ-ын зөөврийн тарифыг 10.0 төг/л -ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.