Дархан-Уул аймгийн Дархан суманд ус хангамж, ариутгах татуургын үйл ажиллагаа эрхэлдэг “Дархан ус суваг” ХК-аас цэвэр, бохир усны үйчилгээний үнэ тарифаа нэмэгдүүлэх саналыг Зохицуулах зөвлөлд ирүүлсэн байна. Үүнтэй холбогдуулан хэрэглэгч та бүхнийг тус Зохицуулах зөвлөлийн info@wsrc.mn мэйл хаягаар болон 7014-7444 тоот утсаар дамжуулан тарифтай холбоотой саналаа өгөхийг хүсье. Үүнд:
Цэвэр усны үйлчилгээ:
- Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.32 төг/л, тоолуургүй тарифыг 1.76 төг/л,
- ААНБ-ын тоолууртай тарифыг 2.45 төг/л,
- Ус түгээх байрны хэрэглэгчийн тарифыг 1.77 төг/л,
Бохир ус татан зайлуулах үйлчилгээ:
- Ахуйн хэрэглэгчийн тоолууртай тарифыг 1.44 төг/л, тоолуургүй тарифыг 1.94 төг/л,
- ААНБ-ын тоолууртай тарифыг 2.64 төг/л-ээр тус тус батлуулахаар санал ирүүлсэн байна.