Нэвтрэх хуудас

Хэвлэх

Өмнөговь, Дундговь аймгуудын ундны усны чанарын төслийн суурь судалгааны ажлыг эхлүүллээ

Өмнөговь, Дундговь аймгуудын ундны усны чанарын  төслийн суурь судалгааны ажлыг эхлүүллээ

Монгол Улсын Засгийн газрын 474 дүгээр тогтоолын хэрэгжилтийг хангах, усны аюулгүй байдлын төлөвлөгөөг хэрэгжүүлэн, хүн амын унд ахуйн усны чанарт тавих хяналтыг сайжруулж, ундны усны стандартын шаардлага хангасан усаар хүн амыг хангах ажлын хүрээнд Зохицуулах зөвлөлөөс санаачлан ШУА-ийн Газарзүй-геоэкологийн хүрээлэн, Хими-химийн технологийн хүрээлэнгүүдтэй хамтран "Монгол Улсын Ундны усны чанарын судалгаа, мэдээллийн сан байгуулах, технологийн шийдэл сонгох төсөл"-ийг хэрэгжүүлж байгаа билээ.

Одоогийн байдлаар тус төслийг нийт 6 аймаг /Орхон, Дархан-Уул, Баянхонгор, Говь-Алтай, Увс, Завхан/, нийслэлийн 9 дүүрэгт /Баянзүрх, Баянгол, Сонгинохайрхан, Чингэлтэй, Сүхбаатар, Хан-Уул, Налайх, Багануур, Багахангай/ хэрэгжүүлээд байна.

Энэхүү төслийн хүрээнд Өмнөговь, Дундговь аймгуудын ундны усны чанарын төслийн суурь судалгааны ажлыг эхлүүлэхээр Зохицуулах зөвлөлийн даргын 2021 оны 05-р сарын 24-ний өдрийн 06/21 тоот удирдамж батлагдан гарсан. Тус удирдамжийн дагуу ажлын хэсэг 2021 оны 05-р сарын 24-30 өдрүүдэд Өмнөговь, Дундговь аймгуудын Засаг дарга болон холбогдох нийтийн аж ахуйн байгууллагуудтай уулзаж хамтран ажиллах талаар санал солилцлоо.