Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит VI хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит VI хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит хурлыг 05 дугаар сарын 31-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.8 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Завхан аймгийн төвийн НААҮ-ний “Амь-Ус” ХХК, Сэлэнгэ аймгийн төвийн НААҮ-ний “Урсгал-Ус” ХХК Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Голд компас” ХХК болон бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Баянбулаг Баянзүрх” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Улаанбаатар хотын “Ариг гал” ХК-ийн бохир усны дамжин тариф, “Очгялс өргөө” ХХК-ийн бохир усны бөөний тариф болон бусад тусгай зөвшөөрөл эзэмшигчтэй тооцоо хийх дамжин тарифыг тус тус баталлаа.