Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит V хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит V хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит хурлыг 04 дүгээр сарын 29-ний өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.8 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Баян-Өлгий аймгийн төвийн “Суат” ХХК, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Трью Эл менежмент” ХХК болон бохир ус цэвэрлэх байгууламжийн ашиглалт, үйлчилгээ, туршилт, тохируулгын “Эгц шугам” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Улаанбаатар хотын бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр “Томмасс” ХХК-д Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олголоо.
  3. Сэлэнгэ аймгийн Мандал сумын Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар хорих ангийн “Цант-Орхон” ХХК-д нийлүүлэх бохир усны үйлчилгээний тарифыг баталлаа.

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн хуралдааны дэгийг шинэчлэн баталлаа