Нэвтрэх хуудас

Хэвлэх

Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын 2020 оны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /KPI/, гэрээний биелэлтийг дүгнэлээ

Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын 2020 оны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /KPI/, гэрээний биелэлтийг дүгнэлээ

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 10.1.7 дахь заалт болон Зохицуулах зөвлөлтэй байгуулсан тусгай зөвшөөрлийн гүйцэтгэлийн гэрээний 4 дүгээр зүйлийг тус тус үндэслэн Тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудын 2020 оны үйл ажиллагааны гүйцэтгэлийн шалгуур үзүүлэлт /KPI/, гэрээний биелэлтийн үнэлгээг дүгнэлээ.

Орон нутагт ус хангамж, ариутгах татуургын ашиглалт үйлчилгээ эрхэлж буй нийт 49 тусгай зөвшөөрөл эзэмшигч байгууллагуудаас “хангалттай сайн” үнэлгээгээр 3, “хангалттай” үнэлгээгээр 18, “дунд” үнэлгээгээр 26 байгууллага дүгнэгдсэн бол Булган аймгийн Тэшиг сумын “Тэшиг ус” ОНӨААТҮГ, Говьсүмбэр аймгийн Шивээ говь сумын “Илчлэг шивээ” ОНӨААТҮГ тайлан мэдээ ирүүлээгүй байна. Мөн "Чингис хаан Олон улсын нисэх буудал" ТӨААТҮГ үйл ажиллагаа эхлээгүй байна.

Улаанбаатар хотод орон сууцны ашиглалт, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй тусгай зөвшөөрөл эзэмшигч 79 тусгай зөвшөөрөл эзэмшигч  байгууллагуудаас “хангалттай сайн” үнэлгээгээр 10, “хангалттай” үнэлгээгээр 60, “дунд” үнэлгээгээр 7 байгууллага дүгнэгдсэн бол "Грийн пропейрти" ХХК, “Камдер” ХХК тайлан мэдээ ирүүлээгүй байна.