Нэвтрэх хуудас

Хэвлэх

Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдах ажилтнуудтай цахим уулзалт зохион байгууллаа

Улаанбаатар хотын нийтийн аж ахуйн байгууллагуудын удирдах ажилтнуудтай цахим уулзалт зохион байгууллаа

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлөөс “Салбарын ажлын үр дүн, цаашдын зорилт” сэдэвт цахим уулзалтыг 2021 оны 04-р сарын 01-ний өдөр зохион байгууллаа. Тус цахим уулзалтад Улаанбаатар хотын ОСНААҮ-ний 82 байгууллагын 260 гаруй удирдах ажилтнууд оролцлоо.

Цахим уулзалтыг Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь, Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан нар нээж үг хэллээ.

Цахим уулзалтаар дараах илтгэлүүдийг танилцууллаа. Үүнд:

  1. Барилга, хот байгуулалтын яамны Нийтийн аж ахуй, инженерийн дэд бүтцийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Г.Цогтсайхан - ОСНААҮ-ний талаар төрөөс баримталж буй бодлого, чиглэл
  2. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь - "Салбарын зохицуулалтын талаар баримтлах бодлого чиглэл, өнөөгийн байдал" - Засгийн газрын 2019 оны 474 дүгээр, 2020 оны 211 дүгээр тогтоолуудын хэрэгжилт
  3. Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн Тусгай зөвшөөрөл, хэрэглэгчийн газрын дарга Г.Нарантуяа,  Үнэ тариф, судалгааны газрын дарга Ж.Гэрэлчулуун – “Тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2020 оны үйл ажиллагаанд  хийсэн хяналт, шинжилгээний танилцуулга, зөвлөмж”

Үүний дараа салбарын оролцогч байгууллагууд санал солилцож, Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалт, үйлчилгээг зохицуулах зөвлөлийн дарга Ж.Батсуурь тусгай зөвшөөрөл эзэмшигчдийн 2020 оны үйл ажиллагааны нэгдсэн дүнг танилцуулж, холбогдох үүрэг даалгаврыг өглөө.