Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит IV хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит IV хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит хурлыг 03 дугаар сарын 26-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох болон сунгах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.8 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Өмнөговь аймгийн төвийн “Гүний-Ус” ХХК, Сэлэнгэ аймгийн Мандал сумын “Мандал-Энерго” ОНӨААТҮГ, Дархан-Уул аймгийн Хонгор сумын “Эмтнаран” ОНӨААТҮГ, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Жинст-Өргөө” ХХК болон “Аж богд инжененринг” ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Хөвсгөл аймгийн “Эв УХАТ” ХХК, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Эрчим скай стар” ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний чиглэлээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын ШШГХ-413-р анги зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус шинээр олголоо.