Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит III хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит III хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2021 оны ээлжит хурлыг 02 дугаар сарын 26-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох болон сунгах асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.8 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Говьсүмбэр аймгийн төвийн “Ус-Ду” ОНӨААТҮГ, Шивээ-Овоо сумын “Илчлэг шивээ” ОНӨААТҮГ, Увс аймгийн “Чандмань-Увс” ХХК, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын “Гавшгай ус” ХХК, Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын ус хангамжийн үйлчилгээг хариуцдаг “Монголросцветмет” ТӨҮГ, Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Бьюлдинг мэйнтэнэнс сервисэс” ХХК болон “УНК" ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Марззүрх хайрхан" ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Нарантуул Илч” ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Юу Би энд Э Би Тур" ХХК-иудад Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус шинээр олголоо.