Нэвтрэх хуудас

Хэвлэх

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит XII хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит XII хуралдаан боллоо

Зохицуулах зөвлөлийн 2020 оны ээлжит хурлыг 12 дугаар сарын 25-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж, хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд тусгай зөвшөөрлийг шинээр олгох, сунгах болон бусад асуудлуудыг хэлэлцэв. Үүнд:

Хот, суурины ус хангамж, ариутгах татуургын ашиглалтын тухай хуулийн  10 дугаар зүйлийн 10.1.1, 10.1.3, 10.1.8 болон 12 дугаар зүйлд заасны дагуу:

  1. Улаанбаатар хотын ОСНААҮ-ний “Жи Эй Би Өү Ти" ХХК, “Опенхаус өнө" ХХК, “Бигкастел" ХХК, “Лхатоном сервис" ХХК, “Стандарт хийт" ХХК, бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Чорж гэгээн" ХХК, “Эс жи Би Эм" ХХК зэрэг аж ахуйн нэгж, байгууллагуудын Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай тус тус сунгалаа.
  2. Улаанбаатар хотын бохир усыг тусгай зориулалтын автомашинаар зөөвөрлөх үйлчилгээний “Пумбо хөгжил" ХХК-д Нийтийн аж ахуйн ажил, үйлчилгээ эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 жилийн хугацаатай шинээр олголоо.
  3. Ус хангамж, ариутгах татуургын тоног, төхөөрөмжийн туршилт, тохируулга хийх чиглэлээр тусгай зөвшөөрөл хүссэн “Ногоон титэм” ХХК-ийн хүсэлтийг буцаалаа.
  4. “Аж ахуйн харилцааны дүрэм”-д гадаргын болон борооны усыг төвлөрсөн ариутгах татуургын системд нийлүүлэхтэй холбоотой үүсэх харилцааны зохицуулалтыг нэмэлтээр оруулж баталлаа.